Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 8 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 41 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 46.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад газар олголт, худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 174 өргөдөл, гомдлын 29-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 62 дуудлага хүлээн авав.
Тус албанаас эрүүл мэнд, боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсруулж, үнэлгээ хийхийн зэрэгцээ ирээдүйд тулгарч болзошгүй авлигын эрсдэл бүхий нөхцөл байдлыг тодорхойлохоор ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
| Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 62 дуудлага хүлээн авав | ||
| Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.