Монгол Улс 2026 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.1 (36.0%) тэрбум ам.доллар, экспорт 4.5 (57.5%) тэрбум ам.доллар, импорт 675.5 (10.4%) сая ам.доллар, тэнцэл 3.8 (4.0 дахин) тэрбум
ам.доллароор тус тус өссөн байна.
Экспорт 2026 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өсөхөд
- Зэсийн хүдэр ба баяжмал 2.6 тэрбум ам.доллар,
- Нүүрс 1.7 тэрбум ам.доллар,
- Самнасан ноолуур 71.2 сая ам.доллар,
- Гянтболдын хүдэр, баяжмал 42.0 сая ам.доллар,
- Хар тугалганы хүдэр, баяжмал 37.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 37.9 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 12.0 сая ам.доллар, адууны мах 7.3 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 675.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 343.7 саяам.доллар, автобензин 58.2 сая ам.доллар, шинэ дугуй 41.4 сая ам.доллар, хар төмөр бүтэц,эд анги 33.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 155.0 сая ам.доллар,ачааны автомашин 57.0 сая ам.доллар, ухаалаг гар утас 19.6 сая ам.доллароор тус тус буурсан байна.
| Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.