"Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг анхаарууллаа. Тухайлбал шагийн бензин худалдаж байна гэсэн зарын дагуу иргэн О, Б нар мөнгө шилжүүлж ойролцоогоор 500,000 орчим төгрөгийн хохирол амссан байна.
Цахим орчинд нийтлэгдсэн хуурамч мэдээ, мэдээлэлд итгэж, мөнгө шилжүүлж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.