Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд гол, усны ослын эрсдэл, тоо хохирлыг бууруулах чиглэлээр хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нарын урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Бүү бас” өдөрлөгийг Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
Энэ хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нар “Бяцхан аврагчийн аялал” өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг дадлагад суралцлаа.
Сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гол, усны ослын нийт 297 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, голын салаанд автомашин суусан, боогдсон дуудлагаар 1068, усны ослоос 60 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан. Усны ослын улмаас 105 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 22 хүүхэд, 83 том хүн байна.
Аялал, зугаалгын улиралд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Бүү бас" аян үргэлжилж байна.

| Хүүхэд багачуудын үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүллээ | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.