Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй Дэлхийн малчдын чуулга уулзалтын Зүүн бүсийн уулзалт, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын төлөөлөл болон АНУ, БНХАУ, Англи, Испани, Этопи, Танзани, Кени, Ямайка, Йордан, Чили, Словени зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн малчид, малчдын төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглалд тусгах саналыг тодорхойлон гаргах юм. Нийт долоон бүлэг бүхий энэхүү тунхаглалд бэлчээрийн мал аж ахуйд суурилсан хүнсний хангамжийн тогтолцоо, бэлчээрийн мал аж ахуй ба биологийн олон янз байдал, бэлчээр, газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, уламжлалт мэдлэг, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал, зах зээл, нэмүү өртгийн сүлжээ зэрэг өргөн сэдвийг тусгасан юм.
Эдгээр сэдэв, агуулгын хүрээнд эмэгтэй малчдад тулгамдаж байгаа нийтлэг асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тунхаглалд тусгах саналаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байна.
| Дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 47 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.