Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.11/ орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг,Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэргүүд бүртгэгдсэн байна.
Иймд гэр, орон байраа эзэнгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээгээ сайтар шалгаж, үнэт зүйлээ хамгаалж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
| ЦЕГ: Орон байрны хулгайн 6 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ | ||
| Үзсэн: 55 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.