Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Говьсүмбэр аймаг нь 54 аж ахуйн нэгж, 106 тээврийн хэрэгсэл, эрсдэлтэй 112 байршил, тоглоомын 35 талбайд үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулж, 196 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.
Малчдын түвшинд өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр малын ногоон тэжээл тариалалтыг өмнөх оноос 134.6-аар нэмэгдүүлж, 237 га-д хүргэсэн.
"Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 100 га талбайг найман хоршоо, хоёр аж ахуйн нэгжид тус бүр 10 га хуваарилан олгосон байна.
Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ энэ үеэр Говьсүмбэр, Шивээговь сумын төвийн хатуу хучилттай 6.9 км авто зам болон Сүмбэр, Шивээговь сумын сургуулийн барилгын өргөтгөл, дуу бүжгийн Боржигин чуулгын барилгын ажлын санхүүгийн дутагдалтай зардал, мал эмнэлгийн газарт ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашин, усан бассейн бүхий спорт цогцолборын барилга зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн дутагдалтай санхүүжилтийг 2027 оны төсөвт тусгах саналыг танилцууллаа.

| Бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.