Шууд Chart

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв

2026-08-11 15:23:48

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 нь шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.

Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.

Энэ хугацаанд 20 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 буюу нийт 70 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Эдгээрээс шүүхээр:

  • Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 3 байцаагчид 1 жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан.
  • Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнд тус бүр 1 жил 1 хоног хорих ял ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан.

Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 5 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж АТГ-аас мэдээллээ. 


Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв  
Үзсэн: 2639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-14 13:18
Зарим нь Ханатлаа идэж ууж авилгал авчихаад хэдхэн төгрөгөөр торгоод 2, 3хан жил суудаг зарим нь хэдхэн саяын авилга аваад 10 гаран жил суудаг нь яаж хууль үйлчилдэг юм болоо ойлгох ухаан хайрлаач бурхан минь
Мөнхөө [127.0.0.xxx] 2026-08-14 07:58
Тэгж ихээр хөлжсөн хүмүүсийг ийм мөнгөөр торголоо гэж үү!!!!Монгол улсын шүүх хог новш болсныг өдөр бүр батлах юм даа та нар
Зочин [127.0.0.xxx] 2026-08-13 19:28
энэ одоо яаж байгаан бэ иргдийг доромжилж байгаан юмуу наадах чинь Шийтгэл биш шагнал байна шдээ Хуулиихан үнэхэр завхарчээ авилгалд авсан мөнгөнөөс нь бага мөнгөар торгодог гэнээ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-13 18:19
Хамгаалалттай бүлэг хулгайч нарын толгойг илээд өнгөрдөг байна шүү нэг малын хулгайчийг бол олон жилээр хорин доо хууль шүүх прокурор атг цагдаа бүлэг хулгайч дээрэмчидтэй нэг багт орсон шинж ялзарсан байна
Зочин [127.0.0.xxx] 2026-08-13 17:08
Нэг сая төгрөг тэд нарын оройн хоолных нь төлбөрт ч хүрэхгүй шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-13 16:52
Ха ха мөнгөөр зодож дээ.
Enkhuush [127.0.0.xxx] 2026-08-13 13:31
Zuv muusainuud Mongolchuudaas uur amidraad bsiin USA.aas ongotsoor jims, nariin nogoogoo achuulj iddeg geed ongirood bsiimaa nowshnuud
Зочин [127.0.0.xxx] 2026-08-13 06:10
Инээд хүрмээр
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 21:03
Ийм хөнгөн шийтгэл ямар тоглоом хийж байгаа биш! Хахууль хэзээ ч зогсохгүй багасахгүй харагдаж байна! Харамсалтай!
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 20:35
Бодвол хууль санаачлагч нарын санаачилсан хуулийн цоорхой, их хурлын гишүүд хулгайч нарын өөрсддөө санаачилсан хууль ийм л болохоор төрийн байгууллагууд шат дамжлага болгондоо авлига ав гэсэн үг юм ял ийм хөнгөхөн байгаа юм.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 19:30
Толгойг нь илсэн ийм ял өгөхөөр наад хулгайч нар чинь яаж хулгай хийхээ зогсоох вэдээ. Гадаадынхан хоорондоо холбоо сүлбээгүй болохоор хийсэн хэрэгт нь таарсан өндөр ял өгч дахин хулгайлахааргүй болгон бусдад нь нөлөалж авилга хулгай нь багасаад байгаам шүү дээ ШҮҮГЧИД ЭЭ!!!
З [127.0.0.xxx] 2026-08-12 16:08
Дампуурсан төрийн даварсан авилгачид,шүүнчид прокрорууд ээ халаг гэж энэ улсыг улс шиг аваад явах шудрага хүн бна уу
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 15:42
Авилгачдыг шагнаад явуулжээ, мөн энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар өөрсдөө авилгалын хэргийг өөгшүүлсэн хам хэрэгтнүүд юм бна
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 15:03
Шийтгэл мөн үү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-12 14:50
Iim l balai baigaa yum daa Mongold Iim muuhai buzar ulun hogiin amitadad iimhen torguuli yal uguhleer ymar hereg bnaaa
Зочин [127.0.0.xxx] 2026-08-11 22:21
хууль шүүх мөрдөн байцаагч прокурор бүгд авилга аваад гэмт хэрэгт хамтран ороцсон бна шүүдээ малнуудаа ийм илэрхий гэмт хэрэгт ийм бага ял өгч бна араичдээ бурхан та нарыг шийтгэнээ

Бидэнтэй нэгдээрэй