Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

2026-08-11 14:28:21

Эрүүл мэндийн ажилтны өдөр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлага, нийт гишүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд: “Өнгөрсөн 100 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын хамгийн чухал нөөц бол хүний нөөц, эрүүл монгол хүн. Эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлснээр тэд ажилдаа сэтгэл хангалуун, үр бүтээлтэй хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ. Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чухал хүчин зүйл юм” гэв.Тэрбээр салбарын сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын асуудлын хүрээнд уулзалтад оролцогчдод танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал, хүсэлтийг нээлттэй сонслоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эрүүл мэндийн ажилтан бүрийн хөдөлмөр, ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжтэй салшгүй холбоотой. Иймд Эрүүл мэндийн яамнаас салбарын хүний нөөцийг дэмжих, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид ч тууштай үргэлжлүүлнэ гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй