Шууд Chart

Улаангомын Дулааны II станцын өргөтгөлийн ажлыг дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

2026-08-11 14:17:03

 Увс аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ажиллалаа.

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат: Улаангомын Дулааны II станц ТӨХК-ийн эх үүсвэрийн өргөтгөлийн ажил 2025 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 хувийн гүйцэтгэлтэй. Тус төслийн үлдэгдэл санхүүжилт 8.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр энэ оны халаалтын улирал эхлэхээс өмнө өргөтгөлийн ажлаа дуусгаж, ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэдгийг танилцууллаа.

Улаангомын Дулааны II станцын эх үүсвэрийн өргөтгөлийн ажлыг дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Аймгийн Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Дулааны цахилгаан станцад ажиллаж, болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.


Улаангомын Дулааны II станцын өргөтгөлийн ажлыг дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулна   
Үзсэн: 40 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй