Шууд Chart

Цукербергийн дарвуулт завь тусламж хүссэн дуудлагад хариу өгөөгүй нь шүүмжлэл дагуулжээ

2026-08-11 11:16:48

Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийн эзэмшлийн “Лончпад” дарвуулт завь Аляскийн эргийн ойролцоо шатахуунгүй болсон жижиг завинд туслах тухай дуудлагад хариу өгөөгүй нь цахим орчинд шүүмжлэл дагуулжээ. Тухайн үед Цукерберг болон түүний гэр бүлийнхэн дарвуулт завин дээр байгаагүй аж.

Жижиг завь шатахуунгүй болсныхоо дараа АНУ-ын Эргийн хамгаалалтын албаар дамжуулан тусламж хүссэн байна. Цукербергийн “Лончпад” ойрхон явж байсан боловч дуудлагад хариу өгөөгүй бөгөөд “Уайлдернесс Легаси” аяллын хөлөг тусламж үзүүлжээ. Тус хөлөг жижиг завийг Фаррагут булан руу чирж, шатахуун авахад нь тусалсан байна.

Энэ талаар “Уайлдернесс Легаси” хөлгийн зорчигч олон нийтийн сүлжээнд мэдээлснээр үйл явдал олны анхаарлыг татжээ. Түүний мэдээлснээр хөлгийн ахмад зорчигчдод болсон явдлыг хэлэхэд хүмүүс “Лончпад” тусламж үзүүлээгүйд дургүйцлээ илэрхийлжээ.

Харин Цукербергийн төлөөлөгчийн тайлбарласнаар “Лончпад”-ын багийнхан өөр радио суваг хянаж байсан тул тусламж хүссэн дуудлагыг сонсоогүй аж. Тэд дуудлагын талаар мэдэх үед “Уайлдернесс Легаси” аль хэдийн тусламж үзүүлж эхэлсэн байжээ.

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба нөхцөл байдлыг шалгаад жижиг завийг аюулд орсон гэж үзээгүй бөгөөд ердийн далайн тусламж шаардлагатай тохиолдол болгон ангилсан байна. Улмаар үйл явдал ямар нэгэн хохиролгүйгээр дууссан аж.


Цукербергийн дарвуулт завь тусламж хүссэн дуудлагад хариу өгөөгүй нь шүүмжлэл дагуулжээ  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй