Шууд Chart

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

2026-08-11 08:23:29

НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлсэн асуудлуудынхаа талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Тэрбээр “НИТХ-ын ээлжит хуралдаанаар бид гурван том асуудлыг хэлэлцүүлж, шийдүүллээ. 2026, 2027 оны нийслэл хотын хөгжил, ирээдүйтэй холбоотой чухал шийдвэрүүдийг НИТХ-д өргөн барьж, шийдүүллээ. Нэгт, нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх зорилгоор Нүүрс-пиролизын үйлдвэрийг барих шийдвэр гаргасан. Жилдээ өндөр зардал гарган гаднын орноос хагас коксон түлш авч байна. Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулснаар жил 600 мянган тонн хагас коксон шахмал түлшийг эх орныхоо хүрэн нүүрсээр үйлдвэрлэж, хотын агаарын чанарыг сайжруулах зорилготой юм. Үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэл “Чингис хаан баялгийн сан нэгдэл”, “Эрдэнэс ҮТП”, Багануурын уурхайтай хамтран Нүүрс-пиролизын үйлдвэр барих ажлыг эхлүүлж байна. Олон жил ярьсан энэ ажил нэг жил хагасын дотор үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна   
Үзсэн: 9 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй