Шууд Chart

Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна

2026-08-10 16:23:35

Өнөөдөр (2026.08.10) байдлаар Хангай нурууны араас усжих Идэр (Галт сум Зүрх баг), Чулуут, Гичгэнэ, өврийн Байдраг, Буянт (Отгон сум), Завхан (Гуулин сум), Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум), Хараа (Баянгол сум Баруунхараа баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Хараа (Дархан), Онон (Дадал сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-25 см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх

Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих

Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

 


Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна  
Үзсэн: 51 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй