Шууд Chart

Монголын сурагчид олон улсын стандартын 21 дэх удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцоно

2026-08-10 11:26:40

Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги мужийн Гояан хотод энэ оны 8 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд “Олон улсын стандартын 21 дэх удаагийн олимпиад” зохион байгуулагдана. Үндэсний сонгон шалгаруулалтад шалгарч, эх орноо төлөөлөн оролцох баг сурагчдыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал хүлээн авч уулзан, тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж, амжилт хүслээ.

Олон улсын стандартын олимпиад нь дэлхийн улс орнуудын залуу үед стандартын ач холбогдол, чанар, аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх зорилготой, нэр хүндтэй арга хэмжээ юм. Мөн сурагчдын стандартчиллын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон англи хэлний харилцааны чадварыг хөгжүүлж, соёлын солилцоог өргөжүүлдэгээрээ чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаас гадна Австрали, Саудын Араб, БНХАУ, БНСУ, Индонез, Кени, Узбекистан, Сингапур, Эквадор, Перу зэрэг орны нийт 17 баг өрсөлдөх юм. Оролцогчид стандартын мэдлэг, илтгэх ур чадвар, багаар ажиллах чадамж болон бүтээлч сэтгэлгээгээрээ мэдлэг, туршлагаа сорино.


Монголын сурагчид олон улсын стандартын 21 дэх удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцоно  
Үзсэн: 5 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй