Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр ажиллах сайн дурын идэвхтнүүдийн сургалт үе шаттайгаар эхэллээ. Сонгон шалгаруулалтад 2000 гаруй хүсэлт ирүүлснээс 600 сайн дурын идэвхтнийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдний зохион байгуулалтыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг хариуцан, НҮБ-ын Сайн дурынхны байгууллага болон КОП17 зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албатай хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн сайн дурын идэвхтнүүдийг өсвөрийн болон насанд хүрсэн гэсэн хоёр ангиллаар сонгон шалгаруулсан нь залуусын байгаль хамгаалал, цөлжилт, газрын доройтол, гангийн талаарх ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас мэдээллээ.
| КОП17-ын сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 50 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.