Шууд Chart

"Сэлэнгэ-2026” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

2026-08-09 10:25:23

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль Орхон аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургуулийн байлдааны буудлага 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал Б.Мөнх-Ирээдүй, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе бригадын генерал П.Жаргалан, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч генерал Д.В.Горбатенко, Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч генерал В.А.Белявский, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн олон улсын асуудал эрхэлсэн туслах хурандаа И.С.Тараев нарын албаныхан болон Орхон аймгийн ард иргэд үзэж сонирхлоо.

Сургуулийн нэгдсэн байлдааны буудлагыг өмнөх жилүүдээс шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсаны зэрэгцээ өнгөрсөн өдрүүдэд "Сэлэнгэ" мөрнийг түшиглэн усан саадыг байлдаантайгаар гатлах ажиллагааг хамтран явуулснаараа онцлог боллоо.

Арга хэмжээний төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут сургуулийг амжилттай зохион байгуулсан удирдлагын бүрэлдэхүүн болон мэдлэг, ур чадвараа зориулан оролцсон хоёр улсын нийт цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцаа, дайчин нөхөрлөл улам бүр батжин бэхжихийн ерөөл өргөлөө.

 

 

 

 


"Сэлэнгэ-2026” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй