Шууд Chart

Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна

2026-08-08 12:50:17

Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна.

Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.

Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.

Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.

Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.

Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна  
Үзсэн: 6229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-10 19:50
Нямбаатарыг зам барихаар үхчих гээд, амиа хорлох гээд байсан гарууд яаваа, Туулын зам тавигдсан бол түгжрэлээс бид гарах байсан юм, үхэр монголчууд гайгүй яваа нэгэндээ атаархаж үхчих гээд байдаг зантайгаас хойш, түгжрэд л бөглөрөөд л угаартаад л явж бай хохи чин ээ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-10 13:18
нөгөө усан тээвэр нь агаарын тээвэр болсноо дундажлаад бас тэг дундуур нь
Зочин [127.0.0.xxx] 2026-08-10 13:15
үерлэхээр нураад ойчих уу. самраагаас эхэлж гол дотор бүтээн байгуулалт хийгээд байдаг боллоо шүү. Сэлбэ гол дотор мод тарина урсацгүй болонгууд буцааж хуулна. хэд нахих.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-10 06:36
Туул хамгаалййчууд хаачиваа орилсоор бгад зам бариагүй наана чинь барьсан бн
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 23:03
Зүйтэй. Маш сайхан бүтээн байгуулалт.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 21:35
Хаанаас хаа хүрэх, тодорхой байрлал заахгүй юмаа. Чухам аль төмөр замыг холбох гэж байгаа нь тодорхой, дэмий худлаа компани магтсан мэдээлэл тавьж байхаар зурган мэдээлэл тавьчуул дээр юм бишүү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 18:57
Төлөвлөсөн хугацаанд гэнээ. Тэрийг н бид яааж мэдэх в
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 18:57
Хаана вэ ийм ч сэтгүүлч бх гэж
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 18:02
Нөгөө Туулын бургаснууд яагаад чимээгүй бх
Зочин [127.0.0.xxx] 2026-08-10 13:19
бургасаа тайрчихаад одоо үргэлжлүүлээд явж бх шиг бн
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 17:39
Psda2
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 16:55
Хэрэггүй газар гүүр барьж машин явдаггүйг нэгээр бас нэмлээ. Түүний оронд энхтаваны гүүрний зүүн баруунд зайтайхан гүүр бвал илүү ашигтай
Болд [127.0.0.xxx] 2026-08-09 16:30
Туул голоо хамгаалагчид яасан бэ.юм дугараачээ.туул голын гольдрол,гол ширгэлээ ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 16:07
эргүү хүүрнүүд юм аа!!!! Яг хаана барьж байгаа юм бэ?Байршил нь тодорхой бич л дээ.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 12:54
Мэдээгээ тодорхой бич л дээ. Эмээлт орчимд Туул дээгүүр тавьж байгаа төмөр замын гүүр гэж л тааж байна.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 12:13
Энэ гүүрээр урд хойд чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх ачаа УБ-аар дамжихгүйгээр шууд нэвтрэх юм бна. Маш зөв шийдэл шүү
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 09:18
Нэвт гарсан гүүр бариачээ нисэх яармагын түгжилийг буулгаачээ шинэ гүүр чинь 4р цахилгаан станц хүрээл цаашаа байхгүй ямар хачин юм бээ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 08:40
Хаана барьж байгаа юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 08:04
Сайхан бүтээн байгуулалт болж байх шиг бна ачаа тээврийг хотоос гаргана зөв шүү .
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 07:22
Ямар зориулалттай гүүр барьж байгааг олигтойхон тайлбарлаад бичмээр юм. Ийм юм аа мэдээ гэхүү хэдэн компанийг сурталчилж байгаа юм уу.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 10:19
Бас яг хаана гэдэг нь уншихаар ойлгогдохгүй юм
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 05:37
Мөнгө угаалт... Хатан Туулаар бүү оролд Зам, тээврийн яамны авилгачидаа
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 08:27
дээгүүр нь гүүр тавьж, тээврийн нэвтрэлтийг сайжруулна гэж байна . Зөв ойлгооод дараа нь шүүмжлэхээ бодож бай!Ажилгүй амьтад л дандаа өө харж, бурж, шүүмжилж байдаг даа!
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 06:57
Тэнэгээ гайхуулах юмаа.
мөнхөө [127.0.0.xxx] 2026-08-08 22:13
хэнд ч хэрэггүй гүүр асар ир өр тавьж барьдаг нь дээдсүүдийн мөнгө идэх л арга бхдаа. Бүтээн бгуулалт нэртэй хагас хугас дутуу ажил хийгээд асар их мөнгө иддэг бузар луйврын аргыг ард түмэн хэдийн мэддэг блсондоо
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 15:03
Чам шиг эргүү ацнууд нь ядаж байхад яасан ч их юм бэ дээ кккк
Өолд [127.0.0.xxx] 2026-08-08 21:19
Энэ замыг бариулахгүй баых хэрэгтэй нөгөө оюунгэрнл авгай яасан бэ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 21:43
Монголд ганц ч болов хэрэгтэй юм бүтээчих бий гээд л боож үхэх нь халаг болсон хүнэнцэрүүд хичнээн олон болоов дэ
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 20:35
Улаанбаатарчууд бид туулын зам үргэлжлээсэй гэж хүсэж байна
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 20:35
Ирээдүй хойчдоо үлдээх өв. Чанартай сайн хийгээрэй гэж eрөөe!
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 19:16
Нөгөө хатан туул хөдөлгөөнийхөн юу болсон.Хурдны зам тавиулахгүй гээд байгаагүй бил үү.Нэрийг нь өөрчлөөд зүсийг нь хувиргаад тавьж байгаа юм уу
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 19:28
Шувууны тэрүүгээр ш тээ.
Зочин [127.0.0.xxx] 2026-08-09 00:51
Bsda shuvuunii teruugeer bidnii hairt hayan tuul ursdaggui hha songinii gol l bii
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 19:14
Туул голыг сүйтгэх аргуудаа ар араас нь авах юмдаа
Зочин [127.0.0.xxx] 2026-08-08 17:30
ХАРААЛ ИДСЭН ГҮҮР . ХЭДЭН ИХ НАЯДААР ТӨМӨВӨӨ НЭМЖ МӨНГӨ УГААСАН Л ДАА

Бидэнтэй нэгдээрэй