Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мөн кибер халдлагад өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх байгууллага юм.
Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчилд өртсөн, эсвэл сэжигтэй үйлдэл илрүүлсэн бол E-Mongolia системийн "Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх" үйлчилгээг ашиглан мэдээлэл, холбогдох нотлох баримтын хамт илгээнэ үү.
Шуурхай мэдээлснээр хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой гэж Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээллээ.
| Кибер халдлага, зөрчлийг E-Mongolia системээр дамжуулан мэдээлэх боломжтой боллоо | ||
| Үзсэн: 38 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.