Шууд Chart

Мал угаалгын ажил үргэлжилж байна

2026-08-07 10:26:36

Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн багуудад мал угаалгын ажил хийгдэж байна.

Энэ жилийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаа тул суурин баннанд угааж малын бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж, малчдын хотонд нь буюу өвөлжөө, хаваржаанд нь хашиж угаалга, халдваргүйтлийн ажлыг хийж байгаа юм.

Сумын хэмжээнд одоогоор 173 өрхийн 150373 бог мал хамрагдаж, мал эмнэлгийн нэгдсэн систeмд бүртгэгдээд байна.

Мал угаалгын ажил цаашид үргэлжилнэ гэж Сайнцагаан сумын ЗДТГ-аас мэдээллээ. 


Мал угаалгын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй