Шууд Chart

Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадам цуцлагдлаа

2026-08-07 08:27:21

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай тогтоол баталж, олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүйгээс бусад хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан.

Иймд Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Хөлийн гол”-ын тохойд зохион байгуулахаар төлөвлөсөн Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсгэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадмын арга хэмжээг цуцлах болсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдлээ.


Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадам цуцлагдлаа  
Үзсэн: 24 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй