Шууд Chart

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан эхэллээ

2026-08-06 13:13:15

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар:

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай
  • “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай
  • Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан эхэллээ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй