Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна.
Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.

-“Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй үндсэн түүхий эд, материалын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх,
-Офицерийн 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны барилгын суурийн хүчитгэлийн ажлыг хийх,
-Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
-Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга,
-Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлэх.

Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талдаа тургуурлаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болох бүрэн боломжтой.
Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлнэ.



| Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав | ||
| Үзсэн: 20 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.