Хаадын зам-2026” эвент арга хэмжээний хүрээнд Монголын хаад, язгууртны түүхэн өв, үндэсний бичгийн соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Хаадын бичээс" уран бичлэгийн хээрийн үзэсгэлэнг Төв аймгийн Дэлгэрхаан сумын түүхэн дурсгалт Дуутын хад (2026.08.03)-нд гаргажээ.
Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар, "Хөх бичиг" бичиг соёлын академитай хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд Монголын каллиграфийн шилдэг уран бүтээлчид оролцохын Дуутын хадны түүхэн дурсгал, байгалийн өвөрмөц тогтоцоос сэдэвлэсэн уран бүтээлүүдээ олон нийтэд толилуулав.
Хаадын бичээс " уран бичвэрийн хээрийн үзэсгэлэн нь Монголын төрт ёсны түүх, үндэсний бичгийн өв, байгалийн унаган тогтоц, орчин үеийн уран бүтээлийг нэгэн орон зайд амилуулдаг өвөрмөц соёлын арга хэмжээ юм.

Үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Монгол уран бичлэг" өвийг өвлөн уламжлагч, каллиграфийн мастер Д. Батбаяр тэргүүтэй 15 шилдэг уран бүтээлч оролцсон байна.
Уралдааны тэргүүн байрт 11-р ангийн сурагч Б.Болорчимэг, дэд байрт 8-р ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, гутгаар байрт 11-р ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, тусгай байрт 8-р ангийн сурагч Б.Лхамацэнд нар тус тус шалгарчээ.
Тус арга хэмжээний нээлтэд ССАЖЗЯ-ны ТНБД Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал С. Чулуун болон орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон байна.
| ”Хаадын бичээс" уран бичлэгийн хээрийн үзэсгэлэн гаргажээ | ||
| Үзсэн: 46 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.