Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хүүхдийн төлөө “За бол Заавал хий” үндэсний хөдөлгөөн болон Онцгой байдлын ерөнхий газраас (ОБЕГ) зарласан “Бүү бас” нөлөөллийн аяны хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ)-аас зохион байгуулж буй ажлын явцын мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.
Улс орон даяар 2026 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх тус аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүд Онцгой байдлын газар (ОБГ) болон Цагдаагийн байгууллагатай хамтран дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

Нийслэлийн 9 дүүрэг Аюултай бүсэд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж, иргэд, амрагчдын төвлөрөл ихтэй Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар болон үерийн эрсдэлтэй бүсүүдэд голчлон анхаарлаа хандуулж байна.
- Хан-Уул дүүрэгт Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 6.2 км газарт эргүүл ажиллуулж, амарч буй гэр бүлүүдэд аюулгүй байдлын санамж материал түгээлээ.
- Баянзүрх дүүрэгт Баянзүрхийн гүүр, Хар усан тохой орчимд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, эцэг эхчүүдэд зориулсан видео шторк, зөвлөмжийг хүргэсэн байна.
- Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу, Толгойт орчмын үерийн эрсдэлтэй суваг, шуудууны ойролцоох өрхүүдэд Хүүхдийн эрхийн улсын байцаагчид шалгалт хийж, "Усыг бүү бас" постер цувралыг цахимаар сурталчлалаа.
- Багануур болон Налайх дүүрэгт Хэрлэн, Тэрэлж, Туул голын бэлчир дагуу "Завьт эргүүл" болон амралтын газруудаар явган эргүүл хийж, хүүхдээ хараа хяналттай байлгахыг анхаарууллаа.
- Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай дүүрэгт Зуслангийн бүс, хороодын цахим групп болон албан ёсны хуудсуудаар дамжуулан "Аялагчийн санамж", аюулгүй байдлын видео шторк, зурган зөвлөмжийг иргэдэд тогтмол хүргэж байна.
- Багахангай дүүргийн ХГБХХХ-ээс орон нутгийн цахим хуудсаараа дамжуулан бага насны хүүхдийг тогтоол уснаас хол байлгах постер зөвлөмжийг байршуулах зэрэг ажлыг хийсэн байна.
| "Бүү бас" аянаар 21 аймаг 9 дүүрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна | ||
| Үзсэн: 50 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.