Шууд Chart

Тегеран Вашингтонтой хэлэлцээ хийх тухай мэдээллийг няцаалаа

2026-08-04 15:57:14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээ ойрын өдрүүдэд эхэлж магадгүй бөгөөд энэ нь мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулах "сүүлчийн боломж" гэж мэдэгдлээ.

Гэвч Ираны Гадаад хэргийн яам Вашингтонтой шинэ хэлэлцээ эхлэх гэж байгаа гэх мэдээллийг эрс няцааж, АНУ-тай уулзалт товлогдоогүй, энэ чиглэлээр ямар нэгэн төлөөлөгч ажиллаагүй гэж мэдэгдсэн байна.

Тегеран зөвхөн Оманы зуучлалаар Персийн булан, Ормузын хоолойн усан замын аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж байгаа гэж онцолжээ. Үүний зэрэгцээ Ираны Цэргийн зөвлөх Мохсен Резаи АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлтээ үргэлжлүүлбэл Америкийн тэнгисийн цэргийн хүчнүүд "ноцтой эрсдэл, хохиролтой нүүр тулна" хэмээн анхааруулсан байна.

Мөн Ормузын хоолойд үл мэдэгдэх биетэд оногдсон тухай ачааны хөлөг онгоц мэдээлснээр дэлхийн газрын тосны тээврийн гол зам дахь аюулгүй байдлын асуудал дахин анхаарлын төвд оржээ. АНУ, Ираны талууд хэлэлцээний асуудлаар тэс өөр байр суурь илэрхийлж байгаа ч бүс нутгийн зуучлагч орнууд дипломат гарц эрэлхийлсэн хэвээр байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол эрсдэл хэвээр байна.


Тегеран Вашингтонтой хэлэлцээ хийх тухай мэдээллийг няцаалаа  
Үзсэн: 40 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй