Шууд Chart

Грект нисдэг тэрэг мөргөлдөж хоёр хүн амиа алджээ

2026-08-04 15:51:30

Европ тивд үргэлжилж буй хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Грек, Францын ой, хээрийн түймэртэй тэмцэх ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна.

Грекийн нийслэл Афинаас баруун хойд зүгт гарсан томоохон түймрийг унтраах ажиллагааны үеэр гал унтраах зориулалтын хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ. Ослын улмаас нэг Грек, нэг Данийн иргэн болох нисэх багийн хоёр гишүүн амиа алдсан бол нөгөө нисдэг тэрэг ослын буулт хийж, багийн гишүүд эсэн мэнд үлдсэн байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд сэнсний ирнүүд хоорондоо шүргэлцсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Түймэртэй тэмцэх ажиллагаанд олон зуун гал сөнөөгч, нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа ч хүчтэй салхины улмаас агаараас ус цацах ажиллагаа удаа дараа саатжээ. Гал хэдийнэ орон сууц, тариалангийн талбай, нарсан ойг хамарч, олон суурингаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Харин Францын өмнөд хэсэгт гарсан тус улсын түүхэн дэх хамгийн томоохон түймрийн голомтыг хяналтад авч эхэлсэн бөгөөд олон мянган нүүлгэн шилжүүлсэн иргэд гэртээ буцаж эхэлжээ. Гэсэн хэдий ч цаг агаарын хуурайшилт, халуун үргэлжилж байгаа тул дахин түймэр дэгдэх өндөр эрсдэл хэвээр байгааг албаныхан анхааруулсан байгаа юм.


Грект нисдэг тэрэг мөргөлдөж хоёр хүн амиа алджээ  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй