Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан наймдугаар сарын 6-ны өдөр болохтой холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа.
НИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Хуралдааны эхэнд “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцууллаа. Энэ хүрээнд Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр, Дэнжийн мянга дэд төвийн 93 МВт-ын дулааны эх үүсвэр, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Усан спортын ордон зэрэг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулж, эдгээр төслийг Монгол Улсын болон нийслэлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын зорилттой уялдуулан боловсруулсныг онцлов.
Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа ашиг, орлогын хуваарилалт тогтоох, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай асуудлыг танилцуулсан юм.
Хорооны гишүүд хэлэлцсэн асуудлуудаар холбогдох байгууллагын удирдлагуудаас тайлбар мэдээлэл авч, НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
| Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төслийг танилцуулав | ||
| Үзсэн: 41 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.