Шууд Chart

Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад нээлтээ хийлээ

2026-08-04 10:40:54

Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад (IOAI 2026)-ын нээлт боллоо. 

Олимпиадад 106 улсын 472 сурагч оролцож байна.

Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олимпиадын нээлтийн ажиллагаанд оролцож, 2026 оныг "Хиймэл оюун ухаан ба дижитал хөгжлийн жил" болгон зарласнаа онцлон, "Дижитал Казахстан-2029" үндэсний стратегийг хэрэгжүүлж, Хиймэл оюуны тухай хуулийг хэрэгжүүлэх, Ухаалаг хот (Smart City) төслийн хүрээнд томоохон хотуудад хиймэл оюунд суурилсан технологийг эрчимтэй нэвтрүүлэх, Алатау хотыг Төв Азийн дижитал технологи, инновацын төв болгон хөгжүүлж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах зорилтыг танилцууллаа. 

Нээлтэд IOAI-ийн Олон улсын удирдах зөвлөлийн дарга Елена Маринова, "Казахтелеком" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мусин тэргүүтэй зочид оролцлоо.

Тэд энэхүү олимпиадыг зөвхөн академик уралдаан бус, ирээдүйн технологийн салбарын манлайлагчид, гарааны бизнес (стартап)-ийг үүсгэн байгуулагчдыг бэлтгэх чухал талбар болохыг онцлон тэмдэглэв гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  


Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад нээлтээ хийлээ  
Үзсэн: 36 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй