Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон улсын туршлага, сайн туршлагыг нэвтрүүлж, эмч нарын мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын EWHA Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Юн Хван Ким, профессор Хэ Сүн Ким тэргүүтэй эмч, сувилагчдын баг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Хамтарсан үзлэгийн үеэр хоёр улсын эмч нар оношилгоо, эмчилгээний арга барилын талаар эмнэлзүйн туршлага солилцов.
Хамтарсан үзлэгийн хүрээнд профессор Юн Хван Ким ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмэгтэйчүүдэд үзлэг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн бол профессор Хэ Сүн Ким Хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хүүхдүүдэд үзлэг хийж, эмчилгээ, хяналтын талаар зөвлөмж хүргэлээ.
Мөн БНСУ-ын эмч, сувилагчдын төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн удирдлагатай уулзаж, төвийн үйл ажиллагаа, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Тус хамтарсан үзлэг нь Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр Баянгол дүүрэгт гурав дахь удаагаа хэрэгжиж буй эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдлаа гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.

| ЭХЭМҮТ, БНСУ-ын эмч нар хамтарсан үзлэг хийж, эмнэлзүйн туршлага солилцлоо | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.