Шууд Chart

Өнөөдрөөс постоор гарах бүрт суудлын автомашин 5, ачааны автомашин 20 мянган төгрөгийн хураамж төлнө

2026-08-01 14:37:45

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10.000-гаас 20 мянган төгрөг болгосон юм. 

Шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.

Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.


Өнөөдрөөс постоор гарах бүрт суудлын автомашин 5, ачааны автомашин 20 мянган төгрөгийн хураамж төлнө  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 31 минутын өмнө
Зам зассан ч ингэж татвар энэ тэрийг нэмэх үнэхээр тохиромжгүй шүү. Өөрсдөө 2-3 ван тэрбум аар нь замын тавина гэж голд урсгадаг мөнгөөрөө замаа зузаалаж ус зайлуулах хоолой гоо аятайхан хиймээр юм даа. Дэмий ард иргэдээ мөлжих санал гаргаж бхаар
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 21 минутын өмнө
Боловсролгүй мэргэжлийн бус хүмүүс удирдахаар бүх татварыг нэмж хувьдаа ашиглахаас өөр юу хүлээхэвдээ эд нараас
Зочин [127.0.0.xxx] 5 цаг 3 минутын өмнө
Новш юмаа замаа засчаад татвараа нэмээсэй арай дэндүү юмаа
Зочин [127.0.0.xxx] 8 цаг 6 минутын өмнө
МАН ыг улс төрөөс арчиж хаях хэрэгтэйг ойлгож байгаа хүн байна уу? Сонгууль дөхөхөөр хэдэн жайжгар авгай өвгөчүүд МАН ынхаа төлөө үхэх гээд гүйгээд унадаг,үр хүүхдийнхээ амьдралыг боддоггүймүү?
Зочин [127.0.0.xxx] 17 цаг 32 минутын өмнө
Ar gunt zugeer hotdoo orno
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 34 минутын өмнө
Лаларийн пизда нар
эмээ [127.0.0.xxx] 19 цаг 53 минутын өмнө
хохь чинээ монголчуудаа . МАН толгой дээр чинь сандайлчихаад уяаг нь богино уя угаадсыг нь шингэн өг гэж доромжлоод байхад хамар дороо гонгинолдоод хэвтэж байдаг хохь чинь
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 9 минутын өмнө
Төв аймгийн Зуунмод сумын хотод ажилладаг хүмүүс хөнгөлөлтөд яагаад хамрагдахгүй байна вэ
Зочин [127.0.0.xxx] 20 цаг 9 минутын өмнө
Аргүнт чөлөөлөгдөх үү?

Бидэнтэй нэгдээрэй