Шууд Chart

Био бэлдмэл нь хөрсөнд агуулагдаж байгаа өвчин үүсгэгч бичил биетнүүдийг 70-80 хувь хязгаарладаг

2026-08-01 12:57:10

БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй хөрсний бохирдлыг бууруулах "Амжиж ариутга" аян үргэлжилж байна.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан М.Мэнд-Амар "Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр био бэлдмэлийг эхний ээлжид Баянзүрх дүүрэгт давхардсан тоогоор 300-аад айлын нүхэн жорлонд хийсэн. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөө орон нутгуудад био бэлдмэлийг ашигласан. Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Бүрэнтогтох сумдад хийж туршаад байна.
Мөн Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн 40 жил хуримтлагдсан лагийг бичил биетний тусламжтайгаар бууруулсан. Ингэснээр бохирдсон лагийг шууд газарт булдаг байсныг дараачийн түвшинд буюу мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах боломжтой хөрс болгож чадлаа.
Био бэлдмэл нь хөрсөнд агуулагдаж байгаа өвчин үүсгэгч бичил биетнүүдийг 70-80 хувь хязгаарладаг бол хүнд металл болон бохирдуулагч органик нэгдлүүдийг 90 хувь хүртэлх хэмжээнд бууруулж байна" гэлээ.


Био бэлдмэл нь хөрсөнд агуулагдаж байгаа өвчин үүсгэгч бичил биетнүүдийг 70-80 хувь хязгаарладаг  
Үзсэн: 20 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй