ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Япон Улсын Нагоягийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Эйко Ямамотог хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар залуу удирдагч магистрын болон докторын сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр: Азийн орнуудын залуу манлайлагчдыг бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж буйд талархал илэрхийлэв.
Тэрбээр энэхүү хөтөлбөрийг төгссөн Монголын 24 оролцогч өнөөдөр эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах болон удирдах түвшинд манлайлан ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн цаашид Эрүүл мэндийн яам салбарын залуу манлайлагчдыг бэлтгэх энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

| Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.