2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Хөгшин Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Босгын гүүр, Алтанбулаг, Лүн сум/ , Тэрэлж, Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/ Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Орхон /Хархорин сум/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/ , Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар хот/, Балж, Хөгшин Орхон гол үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 2-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 40 см, Хараа гол Дархан орчимд 15 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 5 см, Онон гол Дадал сум орчимд 25 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.