Шууд Chart

Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана

2026-07-31 08:34:32

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Энэ жил 280 мянган тонн хагас коксон шахмал түлш импортолно.

Өнөөдрийн байдлаар агуулахад 28 мянган тонн түлш байна.

Нийслэлд 435 борлуулалтын цэг ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2025-2026 онд шилжих өвөл 30 хүн угаартаж амь насаа алдсан. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Бид жилийн жилд ийм сэтгэл эмзэглүүлэм мэдээ сонсоод байж болохгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаараарай. Иргэд угаартаж нас барсан шалтгаан нөхцөлийг дахин судалж, хянаж танилцуулахыг үүрэг болгож байна” гэв.


Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй