Шууд Chart

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэн гарна

2026-07-30 14:08:18

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг нар БНСУ-д албан томилолтоор ажиллаж, БНСУ-ын Үндэсний Соёлын өвийн захиргааны дарга Хо Мин, Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог, Үндэсний ордон музейн захирал Бэ Мин Сон тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийв.

Уулзалтаар ирэх есдүгээр сард БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж, Чингис хаан Үндэсний музейн багтай хамтран усан доорх малтлага, судалгааны бэлтгэл ажлыг эхлүүлэх төлөвлөгөөт газарт тандалт судалгаа хийхээр тохиролцсон байна.

Талууд соёлын өвийн салбарт хамтран ажиллах, усан доорх археологийн судалгаа хийх болон тусгай үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр тодорхой шийдвэрт хүрч, ирэх оны 11 дүгээр сард "Чингис хаан" тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд зохион байгуулахаар тохиролцож, бэлтгэл ажилдаа албан ёсоор орлоо.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгээс сэргээн босгосон Чусон улсын худалдааны хөлөг онгоцыг Пусан хотын далайгаар аялуулах тусгай арга хэмжээнд хүндэт зочдын хувиар оролцов гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ. 


Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэн гарна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй