Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд сошиал хөгжүүлэгч ажилд авна.
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах, дижитал медиа эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн эрэгтэй
- Facebook, Instagram, YouTube, X зэрэг сошиал платформын алгоритм, контент түгээлтийн онцлогийг мэддэг.
- Мэдээ, мэдээллийг сошиал хэрэглэгчдэд зориулан богино, ойлгомжтой хэлбэрээр боловсруулах чадвартай.
- vMIX, Adobe Photoshop, Illustrator, Premiere Pro, After Effects, Canva зэрэг программуудыг ашиглах чадвартай.
- Гар утас болон мэргэжлийн камераар зураг, видео авах дадал суусан
- Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулгын өндөр чадвартай.
- AI хэрэгслүүдийг (ChatGPT, Gemini, Claude зэрэг) контент боловсруулахад үр ашигтай ашигладаг.
- Сошиал аналитик (Meta Business Suite, YouTube Analytics гэх мэт)-ийг уншиж, тайлан боловсруулах чадвартай.
- Цагийн мэдрэмжтэй, шуурхай ажиллах, ээлжийн болон уртасгасан цагийн зохион байгуулалтаар ажиллах боломжтой.
ДАВУУ ТАЛ:
- Телевиз, мэдээллийн сайт эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай,
- Live дамжуулалт, OBS, StreamYard зэрэг систем ашиглаж байсан,
- Motion graphic, infographic, thumbnail боловсруулах чадвартай,
- Англи хэлээр мэдээлэл уншиж, эх сурвалжтай ажиллах чадвартай,
- Багаар ажиллах, харилцааны соёлтой, санаачилгатай бүтээлч сэтгэлгээтэй байх...
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com
| МҮОНРТ: Сошиал хөгжүүлэгч ажилд авна | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.