Шууд Chart

Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-07-30 10:51:58

2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7, аврах ажиллагааны 3, үер, усны 4, нийт 14 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо – Таван шарын автобусны буудлын ард,  ус ихээр тогтсоныг 10 тоннын усны автомашинаар 6 рейсээр 60 тонн, 6 тоннын усны автомашинаар 3 рейсээр 18 тонн, нийт 9 рейсээр 78 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулсан байна. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо – "АКУМА" төвийн орчимын  48 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулан ажиллав.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Алтай хотхон – Цахилгааны гэмтлийн улмаас ажиллагаагүй болсон 2 насосны худагт цахилгаан үүсгүүр ашиглан ус шавхаж, хэвийн  ажиллагаанд оруулав.  Мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд  иргэн П.Мандахын эзэмшлийн хашаанд тогтсон 3 тонн үерийн усыг мотопомп ашиглан соруулж, хэвийн байдалд оруулан ажилласан байна.  Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан  3 байршилд  усны автомашин,  цахилгаан үүсгүүртэй  12 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна. 

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагаас 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн зүүн хэсгээр 20–25 мм, урд хэсгээр 19–24 мм, Тэрэлж орчмоор 29–34 мм, Улиастай орчмоор 16–21 мм хур тунадас орсон байна. Цаг уурын байгууллагын мэдээллээр 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

БЭЛЭН БАЙДЛЫН ХАНГАЛТ 

Нийслэлийн Шуурхай штаб болон дүүргүүдийн Шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үер, ус тогтдог болон үерийн эрсдэл бүхий байршлуудад хүч, хэрэгслийг бүсчилсэн байдлаар урьдчилан байршуулж, дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллах бэлэн байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн, 160 гаруй техник хэрэгсэл, Том жижиг 51 мотопомп бэлэн байдалд байна. 

ГОЛУУДЫН УСЫН ТҮВШИН 

Өнөөдрийн байдлаар Тэрэлжийн гол үерийн түвшин давж үерлэсэн, бусад голуудын усны түвшин хэвийн үерийн түвшинд хүрээгүй байна. Тэрэлж 6 см, Туул-Босгийн гүүр 1см, Туул-Улаанбаатар 25 см, Сэлбэ-Санзай 4 см, Сэлбэ-Дамбадаржаа 4см, Хэрлэн-Багануур 1 см усны түвшин нэмэгдсэн байна.  Хэнтийн нуруугаар үргэлжлэн бороо ороход голуудын түвшин нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

 


Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 21 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй