“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээний тогтоолыг 2026 оны 5 дугаар сард Засгийн газраар батлуулан, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм.
Боловсролын яамнаас нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон албаны хүмүүс нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Хотхоны бага сургууль: Хотхоны бага сургуулиудыг байгуулснаар Гэрт ойрхон сургууль-Сайн сургууль концепцийг хэрэгжүүлэх жишиг загварууд бий болно. ЕБС-ийн 36-аас дээш хүүхэдтэй бүлгийн ачаалал буурч, багшийн ажиллах, суралцагчийн сурах нөхцөл сайжирна. “Төр хувийн хэвшлийн түншлэл” үр дүнтэй хэрэгжиж, Нийслэлийн түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Төрөлжсөн ахлах сургууль: Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх төлөвлөлт үр дүнтэй хэрэгжсэнээр элсэлт, төгсөлтийн харьцаа тэнцвэржиж, төсвийн үр ашиг нэмэгдэнэ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

| Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдэд ажлын хэсэг ажиллалаа | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.