Их Британийн Лийдс хот дахь Хааны зэвсгийн музей энэ оны долоодугаар сарын 22-ноос есдүгээр сарын 6-ныг хүртэл "Монголын зун" тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байгаа талаар өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.
Тодруулбал, уг хөтөлбөр нь "Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" үзэсгэлэнтэй хамт үргэлжилж байгаа бөгөөд зочдод Монголын түүх, өв соёлыг танилцуулах зорилготой аж.

Хөтөлбөрийн хүрээнд монгол морьт харваа, морин тулааны ур чадварын үзүүлбэр, цаасан гэр урлах сургалт, Монголын эзэнт гүрний үеийн элчийн замналыг танилцуулах танин мэдэхүйн аялал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс бүрдсэн 250 гаруй ховор үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд эдгээрийн олонх нь Их Британид анх удаа олны хүртээл болж байгааг музей онцолжээ.
Хааны зэвсгийн музейн цахим хуудсанд мэдээлснээр, музейн байнгын үзвэрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой бол тусгай үзэсгэлэнг насанд хүрэгчид төлбөртэй үзэх бөгөөд 16 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй толилуулж байгаа юм байна.



| Их Британийн Хааны зэвсгийн музей "Монголын зун" хөтөлбөрийг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 39 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.