Шууд Chart

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

2026-07-24 10:56:28

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход тус рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72метр.квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.  

Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар зохион байгууллаа. Гал түймрийн шалтгаан, нөхцлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.   


Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй