Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургууль нь нийт 5,340.3 м.кв талбайтай бөгөөд А, Б, В гэсэн 3 блок бүхий барилга юм. А блок нь зоорьтой, 3 давхар, Б болон В блок нь зоорьгүй, 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс А блок 25.4 × 19.0 м, Б блок 32.5 × 19.0 м, В блок 34.2 × 18.5 м хэмжээтэй юм.
Одоогийн байдлаар барилгын дотор заслын ажил, гадна фасадын ажил, сантехникийн угсралт, инженерийн шугам сүлжээний холболтын ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.
Сургуулийн барилга ашиглалтад орсноор тухайн хорооны сурагчдын суралцах орчин сайжирч, сургуулийн ачааллыг бууруулах, чанартай боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
| 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.