Шууд Chart

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэв

2026-07-22 09:31:01

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна.

2026 оны долоодугаар сарын 1-20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зорин ирсэн статистик мэдээ гарсан.

Отгонтэнгэр хайрхан болон Улаагчны Хар нуур чиглэлийн аялагчдын урсгал хамгийн их байсан.

Аялагчид, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж байгаа нь байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлага дээшилж байгаагийн илэрхийлэл болж байгааг байгаль хамгаалагчид онцоллоо.

Энэ хугацаанд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран нийт 44.5 тонн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэв  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй