Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутгуудад тогтмол хяналт, эргүүл шалгалт зохион байгуулжээ.
2026 оны долоодугаар сарын 01–20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутгуудад нийт 20,549 аялагч, жуулчин зорин ирсэн байна. Үүнээс Отгонтэнгэр хайрхан болон Улаагчны Хар нуур чиглэлийн аялагчдын урсгал хамгийн их байжээ.
Байгаль хамгаалагчдын мэдээлснээр аялагч, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж байгаа нь байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлага нэмэгдэж байгааг харуулж байна.
Мөн энэ хугацаанд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран нийт 44.5 тонн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлжээ.
| Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.