Шууд Chart

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ

2026-07-21 15:21:59

Манай улсын хилээр 2026 оны эхний хагас жилд 4 086.6 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 491.9 мянгаар нэмэгджээ.

2026 оны эхний хагас жилд 2075.4 мянган зорчигч улсын хилээр орсны 34.9 хувь нь Замын-Yүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн, 14.3 хувь нь бусад  боомтоор тус тус орсон байна

Улсын хилээр орсон зорчигчдын 1599.4 мянга нь Монгол Улсын иргэд, 476.0 мянга нь гадаад улсын иргэд байгаагаас Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 мянга, гадаад улсын иргэд 97.4 мянгаар тус тус нэмэгджээ.

 Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 285.0 мянга нь эрэгтэйчүүд, 191.0 мянга нь эмэгтэйчүүд байна.

Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг насны бүлгээр авч  үзвэл 315.9 мянга нь 30-59 насныхан байна. Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл  79.4 мянга нь 10 хүртэл хоног, 333.3 мянга нь 30 хүртэл хоног, 4.6  мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 58.6 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл

  • 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг,
  • 39.3 хувь нь Европ,
  • 2.6 хувь нь Америк,
  • 1.6 хувь нь Ойрх Дорнод,
  • 1.3 хувь нь Өмнөд Ази,
  • 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 33.1 хувь нь ОХУ-ын иргэд, 33.9 хувь нь БНХАУ-ын иргэд,  11.9 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.0 хувь нь Япон улсын иргэд, 1.9 хувь нь ХБНГУ-ын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.


Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй