2026 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Эг, Барх, Хэрлэн голын эхээр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адгаар, Хангай хурууны араар урсах Тэрхийн голын усны түвшин тус тус өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Халх/Сүмбэр сум, Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см харин Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 20-нд Хэрлэн голын нийт уртын дагууд усны түвшин 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
| Хараа, Халх ,Хархираа голууд үерийн түвшин 5-30 см давжээ | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.