АНУ-ын цэргийнхэн долоодугаар сарын 8-нд Ираны эсрэг дахин цохилт өгснөө зарласны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудад халдлага үйлдсээр байвал АНУ-ын хариу арга хэмжээ “илүү ноцтой” байх болно гэж мэдэгдлээ.
Трамп олон нийтийн сүлжээнд бичихдээ, энэ нь Иран өмнөх өдөр хөлөг онгоц руу халдсаны хариу арга хэмжээ бөгөөд ийм үйлдэл дахин давтагдвал үр дагавар нь илүү хүнд байх болно гэжээ.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, АНУ-ын цэргийнхэн мөн өдөр Ираны эсрэг олон удаагийн цохилт хийж, Ормузын хоолойн тээвэрлэлтэд заналхийлэх Ираны чадавхыг сулруулсан байна. Энэ нь худалдааны хөлөг онгоц руу хийсэн халдлагын хариуд АНУ Ираны эсрэг хоёр өдөр дараалан цэргийн цохилт өгсөн явдал болжээ.
Мөн Турк улсад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Трамп Иранд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, АНУ-ын цэргийнхэн Ираны эсрэг дахин цохилт өгч болзошгүй, мөн тэнгисийн цэргийн хориг арга хэмжээг сэргээж магадгүй гэж мэдэгдсэн байна.
| Трамп: Иран дахин халдлага үйлдвэл АНУ-ын хариу цохилт илүү ноцтой байна | ||
| Үзсэн: 11 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.