“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14:30–17:00 цагт Хүй долоон худаг дахь Морин спортын талбайд Морьт харвааны тэмцээн болно.
Монгол үндэстний цэрэг дайны урлаг, морин соёл, харвааны эртний уламжлалыг өвлөн хөгжүүлж буй энэхүү тэмцээнд морьт харваачид хурд, онч мэргэн байдал, ур чадвараараа өрсөлдөх юм.
Монголчуудын төрт ёс, цэргийн түүхэнд морьт харваа онцгой байр суурь эзэлдэг. Их эзэнт гүрний үеийн монгол цэргүүд морин дээрээс харвах ур чадвар, маневр, онч мэргэнээрээ дэлхийд алдаршсан бөгөөд энэ уламжлал өнөөдөр үндэсний спорт болон хөгжиж байна.
Морьт харваа нь давхиж буй морины хурд, харваачийн онч мэргэн байдал, биеийн тэнцвэр, төвлөрлийг нэгэн зэрэг сорьдог, өндөр ур чадвар шаардсан уламжлалт спортын нэг юм. Давхиж буй морины хэмнэл, хурдыг алдалгүй удирдахын зэрэгцээ байгаа зөв тооцоолж, сумаа оновчтой тавих нь олон жилийн дадлага, нарийн мэдрэмж, ур чадварыг шаарддаг.
| Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно | ||
| Үзсэн: 7 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.