Онцгой байдлын ерөнхий газраас 2026 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хангах, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлэн, алба хаагчдын ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэлзүйн тогтвортой байдал, үүрэг гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын үйл ажиллагаа, холбогдох статистик мэдээлэл, алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйн төлөв байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн нөхцөл байдалд хийсэн хагас жилийн дүн шинжилгээ зэргийг танилцуулж, хэлэлцсэн юм.
Мөн 2026 оны эхний хагас жилд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, техник төхөөрөмжийн хангалтын байдал, батлагдсан зөвлөлийн журам, сургалт зохион байгуулалт, холбогдох хууль, дүрэм, стандартын мөрдөлтийн тайлантай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Цаашид зөвлөлөөс алба, нэгжүүдийн ажлын байрны эрсдэлийг бууруулах, хамгаалах хувцас, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хангалтад хяналт тавих, үйлдвэрлэлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаар боллоо.


| Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.