Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны дарга, бригадын генерал Шилийнбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.07.07) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал, цаашид хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээ болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан, цаашид үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, цахимжилтын явцад тулгарч буй асуудлуудыг тухай бүр шийдвэрлэн, цахим системийг илүү боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгааг тодотгов.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, тэр дундаа сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж буйтай холбоотойгоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгааг дурдав.
Мөн хоёр улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагууд болон хилийн боомт орчмын засаг захиргаа, цагаачлалын асуудал хариуцсан орон нутгийн байгууллагууд бүх шатанд нягт хамтран ажиллаж байгааг талууд тэмдэглэв.
| БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.