Боловсролын салбарт 100 хоногийн хугацаанд багш нарыг ойлгомжгүй цалингийн тогтолцооноос чөлөөлж, төрөлжсөн ахлах сургууль байгуулах хэд хэдэн байршлуудыг албажууллаа.
-Орон нутгаас санал, санаачилгууд гарч сумын сургуулиуд сум дундын төрөлжсөн ахлах сургууль болох саналууд гарлаа.
Өмнө нь бид сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувь болгож, бүс нутагтаа тэргүүлсэн.
Цэцэрлэгийн хүртээмжийг шийдэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хэрэгжүүлсэн.
Тэгвэл энэ удаад ачаалал ихтэй сургуулийн ачааллыг чөлөөлөх хүрээнд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахаар эхний хэлэлцээрүүд амжилттай хийгдээд байна.
Хан-Уул дүүргийн яармаг бүсийн "Эрдэм нова" хувийн сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгох, нэг хүүхдийн хувьсах зардлыг төр хариуцах шийдэлд хүрлээ.
Ингэснээр хувийн сургуулиас өөр сонголт байхгүй бүсэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ахлах ангийн сурагчид харьяаллынхаа дагуу суралцах боломжтой гэсэн үг.
Мөн хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлтгэх нь боловсролын шинэчлэлийн чухал зорилтын нэг. Энэ хүрээнд бид хүүхдийг зуслангаар дамжуулан эерэг хандлага, төлөвшлийг бий болгох зорилгоор Зуслантай зун санаачилгыг орон даяар хэрэгжүүлж байна.
Олон жил хаалгаа барьсан хот, хөдөөгийн бүх зуслангуудын үйл ажиллагаа сэргэлээ.
Боловсролын чөлөөлөлт гараанаас гарч, эхний үр дүнгүүд олон чиглэлд гараад байгааг хэлэхэд таатай байна.


| Чөлөөлье үндэсний санаачилгын хүрээнд эхний 100 өдөртөө хүрсэн үр дүнгээ танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа | ||
| Үзсэн: 33 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.